100%-ийн тэтгэлэгт хандахад юу хэрэгтэй вэ?

Сайн байна уу. Миний дараагийн блогт тавтай морил. Өмнөх блогийг маань уншихыг хүсвэл эндээс уншаарай. Энэ удаагийн блогоороо та нартаа тэтгэлэгт бэлдэхэд юу хэрэгтэй байдаг талаар хүргэхийг хүслээ. Зарим хүмүүс TOEFL, IELTS өгөөд л шууд тэтгэлэг авч чадна гэж боддог. Гэтэл TOEFL, IELTS гэдэг нь тэтгэлэгт авах, тэтгэлэг авах, сургуульд тэнцэх үйл явцын ердөө нэг хэсэг нь байдаг. Хэрэв энэ талаар асуулт байвал миний сошиал хаягаар холбогдоорой.

Facebook: Munkhtungalag

Instagram: @munkhtungalagm

TomYo Class хэмээх шинэ функц нээгдлээ. Та яг одоо ороод шагналтай асуултуудад хариулж өөрийгөө сорих боломжтой.

1. Хамгийн түрүүнд зорилго тодорхойлох

Юун түрүүнд аль улсын ямар сургуульд сурахаа тодорхойлох нь чухал зүйл юм. Учир нь үүнээс шалтгаалаад ямар шалгалт өгч, юу бүрдүүлэх нь тодорхой болдог. Жишээлбэл Америкийн зарим сургуулиуд гэр бүлийн орлогын баримтыг шаарддаг бол зарим нь үүнийг тоодоггүй. Түүнчлэн ихэнх хэсэг нь IELTS, TOEFL-ын оноог шаардлагаа болгодог бол зарим нь нэмэлтээр SAT-ыг тусгаж өгсөн байдаг.

2. IELTS, TOEFL, SAT…

Эхний алхмыг хийсний дараагаар шалгалт даа бэлдэж эхэлнэ. Мэдээж шалгалт гэхээр л таны хувьд хүрч болшгүй оргил шиг л санагдаж болно. Гэхдээ энэ мэдрэмжийг бүгд даван туулсны дараагаар Дэлхийн топ их сургуульд орж, тэтгэлэгтэйгээр суралцаж байгаа гэдгийг битгий мартаарай.

Жижиг зөвлөмж: Таны өгөх шалгалтад өндөр оноо авсан хүмүүстэй холбогдож туршлагаас нь судлаад, асуугаад үзээрэй. Тэд таны туулж байгаа зүйлийг аль хэдийн туулчихсан байдаг тул илүү амьдралд ойр мэдээлэл өгөх болно.

TomYo аппын Class хэсэгт яг одоо бэлэгтэй уралдаан зарлагдсан байгаа. Шагналд нь 7 хоногийн эрх өгөх болно. Энд дарж апп руугаа ороорой.

3. CV (Curriculum vitae) буюу анкет

Таныг хэн гэдгийг, ямар туршлага хуримтлуулсныг ганцхан хуудсанд харуулах хамгийн гол зүйл юм. Анкет гэхээр зарим хүмүүс ажилд ороход бөглөдөг хүснэгттэй цаасаар төсөөлдөг. Тэгвэл олон улсад зөвшөөрөгдөх тэтгэлгийн CV нь таныг нэг хуудсаар тодорхойлох чухал зүйл юм. Хэрэв санаа авахыг хүсвэл Google-ээс “CV template” гэж хайгаад үзээрэй. Мөн TomYo-д бичигдэж байсан “Хэрхэн амжилттай CV бичих вэ?” мэдээг уншаарай.

4. Сайн дурын ажил

Ихэнх тэтгэлэгт танаас ямар сайн дурын ажил хийснийг асуудаг. Ингэснээр таныг хэр их нийгэмд идэвхтэй вэ? Гэдгийг харахыг хүсдэг. Учир нь олон улсын сургуулиуд дан ганц хичээлээ хийдэг биш нийгэмдээ ч бас хувь нэмэр оруулдаг сурагчдыг авахыг хичээдэг. Хэрэв танд одоогоор сайн дурын ажлын туршлага байхгүй бол одооноос бага багаар өөрийгөө дайчлаарай.

Та дараах хүмүүсээс 1 цагийн зөвлөгөө авахыг хүсэж байна уу? Тэгвэл энд дарж дэлгэрэнгүй мэдээллийг хараарай.

5. Тодорхойлох захидал

Ихэнх сургууль болон тэтгэлэг нь дор хаяж 2 хүний тодорхойлох захидал шаарддаг бөгөөд энэ нь таны багш эсвэл ментор, найз гээд хэн ч байж болдог. Мөн боловсролын зэрэг өндөр байх тусмаа сайн тул таныг хувь хүний талаас ямар хүн болох талаар өөр хүний нүдээр харуулж буй хэрэг юм.

6. Эсээ

Тэтгэлэг болон сургуульд өргөдлөө явуулахад хамгийн чухал шаарддаг зүйл бол эсээ. Энэ нь өөрийгөө хэн гэдгээ харуулж буй хамгийн чухал хэсэг юм. Эсээгээ эхлээд өөрөө бичээд бусдад уншуулж, бодлыг нь асууж байгаад засаж явуулаарай. Зарим их сургуульд эсээнээс гадна дахин нэг асуулт өгөөд түүнд хариулж бичдэг.

Сайн эсээ бичихийн тулд олон удаа засах хэрэг гардаг тул битгий шантраарай. Амжилт хүсье.

error: Энэхүү контент хамгаалагдсан!