Англи хэлний СОНСОХ чадварыг сайжруулахад туслах 10 платформ

Англи хэл ч гэлтгүй ямар ч гадаад хэлийг сурахад хүн бүрт тулгардаг асуудал бол сонсох чадвар байдаг. Гэхдээ өөрийнхөө арга барилд тохирсон зөв эх сурвалжаа олбол сурахад тийм ч хэцүү биш байх болов уу? Тэгвэл та бүхэндээ англи хэлний сонсох чадварыг тань дээшлүүлэхэд туслах цахим хаягуудыг танилцуулж байна.

elllo.org

Хөгжилтэй бас үр дүнтэй аргаар чадвараа сайжруулах нэгэн арга бол бусад суралцагчидтайгаа харилцах байдаг. Тиймдээ ч уг сайтад дэлхийн өнцөг булан бүрт англи хэлээ сайжруулахаар зорьж буй залуусын бичлэгүүдүүдийг оруулдаг. Тэдний ярьсан зүйлээс ойлгосноо асуултанд хариулж хэр сайн ойлгож байгаагаа  шалгадаг.

TomYo Class хэмээх шинэ функц нээгдлээ. Та яг одоо ороод шагналтай асуултуудад хариулж өөрийгөө сорих боломжтой.

englishlistening.com

Бидний хэлдгээр унаган англи хэлтэй гэх хүмүүсийн харилцан яриаг сонсож өөрийн төвшингээ ахиулж болно. Үндсэн 5 төвшинтэй учраас аль ч төвшнээс сонсох нь таны сонголт.

voscreen.com

Энэхүү сайт нь таньд богино хэмжээний видео клип ашиглан англи хэлний чадвараа сайжруулахад тусална. Хүрээлэн буй орчны талаар сонирхолтой зүйл сонсонгоо өөртөө хөрөнгө оруулалт хийгээрэй.

learnenglishteens.britishcouncil.org

Дан ганц сонсгол биш бусад чадвараа ч хөгжүүлж болох олон боломжуудыг нэг дор багтаасан. Сонсох хэсэг нь A1, A2, B1, B2, C1 гэсэн төвшинтэй ба сонсогч өөрийн түвшинд тааруулан сонсох боломжтой юм.

TomYo аппын Class хэсэгт яг одоо бэлэгтэй уралдаан зарлагдсан байгаа. Шагналд нь 7 хоногийн эрх өгөх болно. Энд дарж апп руугаа ороорой.

ed.ted.com

Дэлхийн шилдэг лидерүүдийн тавьсан илтгэлүүдийг англи хэл дээр сонсонгоо мэдлэгээ тэлэх боломжтой. Ахисан төвшнийхэнд илүү тохиромжтой.

eslvideo.com

Богино хэмжээний кино, клип, сонирхолтой бичлэгүүд гээд төрөл бүрийн сонсгол сайжруулах зүйлсийг багтаасан энэ сайт сонсогчдынхоо дунд хандалтынхаа тоогоор өндөрт бичигддэг байна.

breakingnewsenglish.com

Дэлхийн эргэн тойронд болж байгаа үйл явдлыг цаг алдалгүй хүргэдэг учраас юунаас ч хоцрохгүй.

lyricstraining.com

Дуртай дуугаараа дамжуулан сонсголоо сайжруулах хамгийн энгийн арга. Цэвэр аялгатай хамгийн тохиромжтой гэсэн клипүүдийг даган дуулахад зориулан дууны дор үг нь гарч ирдэг ба хамгийн сонирхолтой нь караоке ч мөн байдаг.

Та дараах хүмүүсээс 1 цагийн зөвлөгөө авахыг хүсэж байна уу? Тэгвэл энд дарж дэлгэрэнгүй мэдээллийг хараарай.

englishcentral.com

Бүх л түвшний суралцагчдад зориулсан сонирхолтой төрөл төрлөөр нь ангилсан олон харилцан ярианууд мөн сонсгол, дуудлагаа давхар сайжруулж болохуйц бичлэгүүдийг багтаасан шилдэг сайт юм.

Speechyard.com

Уг сайт дээр сонсож ойлгоход хялбар кино цувралуудыг багтаасан ба өөрийн хүссэн богино хэмжээний бичлэгүүдээ сонсоод хэр ойлгосноо дасгал хийн шалгаж болдгоороо давуу талтай.

error: Энэхүү контент хамгаалагдсан!