Өнөөдөр:2021-07-31

Ирээдүйд эдгээр мэргэжлүүд эрэлттэй болно

Бид өмнөх нийтлэлээрээ Дэлхийн эдийн засгийн форумаас гаргасан ирээдүйд ажлын байран дээр хэрэг болох ур чадваруудын талаар дэлгэрэнгүй дурдсан билээ. Хэрэв та тухайн нийтлэлийг уншихыг хүсвэл энд дараарай. Харин энэ удаагийн нийтлэлээр Дэлхийн эдийн засгийн форумаас гаргасан дараагийн 5-10 жилд эрэлт ихтэй байх салбар, мэргэжлүүдийг танилцуулах болно.

Сүүлийн нэг жилийн хугацаанд Дэлхийг хамарсан цар тахлын нөлөөгөөр бизнес болон технологийн салбарт томоохон өөрчлөлтүүд гарч байгаа. Энэ нь уламжлалт арга барилаар явах боломжгүйг сануулж, дижитал шилжилтийг эрчимжүүлж байна.

🌎 Дэлхийд эрэлттэй 4 салбар, чиглэлээр мэргэшсэн хүмүүсээс практик зөвлөгөө авахыг хүсвэл ЭНД дараарай.

Техник, технологи хурдацтай хөгжихийн хэрээр нарийн мэргэжлийн шинэ ажлын байрууд бий болж, зах зээл тухайн чиглэлийн мэргэжилтнүүдийг зогсолтгүй хайж байна. Тэгвэл 2025 он гэхэд дараах мэргэжлүүд хамгийн эрэлт ихтэй байх юм.

Үүнд:

  • Дата аналист
  • AI, Machine Learning-ийн мэргэжилтэн
  • Big дата мэргэжилтэн
  • Дижитал маркетинг болон стратеги зохион байгуулалтын мэргэжилтэн
  • Үйл ажиллагаа автоматжуулалтын мэргэжилтэн
  • Мэдээллийн аюулгүй байдлын аналист зэрэг мэргэжлүүд топ хэмжээнд эрэлттэй байх гэнэ.

Эсрэгээрээ илүү механик ажиллагаа шаардсан, автоматжуулж болох ажлууд багасах төлөвтэй байна. Тодруулбал нягтлан бодогч, хэрэглэгчдэд туслах ажилтан, нарийн бичиг, бизнесийн зөвлөх ажилтан гэх мэт мэргэжлүүд үүнд багтана.

Ер нь дүгнээд хэлбэл ирээдүйд (Одооноос эхэлж байгаа) бизнесүүд болон улсын байгууллагын үйл ажиллагаа автоматжих тусам түүнээс үүдэлтэй их хэмжээний дата цугларах болно. Харин түүнийг цэгцтэй цуглуулж, дүн шинжилгээ хийж, цаашдын үйл ажиллагаандаа ашиглах сонирхол компани бүрд үүсэх юм.

Тиймээс дата аналист хийх чиглэлээр суралцаж, өөрийгөө хөгжүүлэх нь хамгийн ирээдүйтэй салбар шиг санагддаг. Мөн томоохон хэмжээний хиймэл оюун ухаанд суурилсан технологиуд дээр ажиллах боловсон хүчний эрэлт маш их бий. Өнөөдөр ч зах зээл дээр хэрэгтэй байна. Түүнчлэн олон мэргэжлийн чадваруудыг эзэмшсэн байх нь ирээдүйн ажлын байрны суурь шаардлагуудын нэг болно гэж боддог. Хэрэв та ямар чиглэлээр ажиллахаа сонгоогүй бол дээрх салбаруудыг судлаад үзээрэй.


Дэлхийд эрэлттэй 4 салбар, чиглэлээр мэргэшсэн хүмүүсээс практик зөвлөгөө авахыг хүсвэл ЭНД дараарай.

error: Энэхүү контент хамгаалагдсан!