Хэрхэн Youtube сувгаа амжилттай эхлүүлэх вэ?

Сүүлийн 5 жилийн хугацаанд контент маркетингийн зах зээл нь хурдтай өсөж буй салбаруудын нэг болоод байна. Энэ нь урьд үеийнхтэй харьцуулбал ихэнх бизнесүүд контентоор дамжуулан өөрсдийн бүтээгдэхүүн, үйлчилгээг сурталчлах хүсэлтэй болсон гэсэн үг. Үүнийг нотлох томоохон тооноос дурдахад 2021-2024 оны хооронд энэ салбарт эргэлдэх нийт мөнгийг 269 тэрбум ам.доллар болно хэмээн судалгааны байгууллагууд тооцоолж байна. Гэтэл 2019 онд энэ тоо 42.15 тэрбум ам.доллар байжээ.

Тиймээс контентын эрэлттэй болсон тус салбарт өөрийн байр суурийг эзлэхээр Youtube дээр сувгаа нээх хүсэлтэй залуустаа зориулж дараах 3 зөвлөгөөг санал болгоё.

TomYo аппын Skills хэсэг дээр хэрхэн Youtube суваг ажиллуулах Gremix-ийн хичээл орлоо. Та яг одоо аппаа татаж танилцаарай.

Эхлэх бол хамгийн том ажил

Аливаа том ажлын ард гарахад хамгийн чухал алхам нь тухайн зүйлээ эхлүүлэх явдал байдаг. Өөрөөр хэлбэл Youtube сувгийнхаа нэр, өнгө төрхийг тодорхойлж, сувгаа нээснээр нэлээн том ажлын ард гарлаа гэсэн үг. Тиймээс яг одоо өөрийн сувгийг нээгээрэй. Үүний дараа оруулах контентын асуудал яригдана.

Youtube хэрхэн ажилладагт суралц

Магадгүй та аль хэдийн эхний контентоо дуусгасан байх. Мэдээж онцгүй санагдах явдал гарна. Гэхдээ контент бүтээх тоолондоо та суралцаж, сайжирсаар байх болно. Өөрөөр хэлбэл хаана камераа байршуулах, ямар сул үгүүдийг ашиглахаа болих, гэрэлтүүлэг, thumbnail гээд олон хүчин зүйлсийг ойлгож эхэлнэ. Мөн Youtube дээр ямар контент хүнд хүрдэг, түүний алгоритм хэрхэн ажилладаг зэрэг нарийн туршлагуудад суралцах юм.

Чухал асуултуудад хариул

Таны сувгийн дагагчид ямар насны, юу сонирхдог байх, түүнд нь тохирсон ямар контент хийх, яагаад тэд таны контентыг үзэх ёстой, ямар үндсэн мессежийг урт хугацаандаа хүргэх гээд томоохон асуултууд бий. Түүнчлэн тэр контентоо хэрхэн мөнгө олох суваг болгох гээд чухал зүйлсээ эхнээс нь тодорхойлох хэрэгтэй.

Өөрөөр хэлбэл урт хугацаандаа харж явах зорилготой болно гэсэн үг. Үүнийг North star-аа (Алтан гадас) тодорхойлох гэж хэлдэг. Ингэснээр та контент бүрдээ нэгдсэн нэг дүр төрх үндсэн мессежээ хадгалаад явахад асуудалгүй юм.


error: Энэхүү контент хамгаалагдсан!