Өнөөдөр:2021-07-31

Боловсролыг НОГООН гэрлээр олж авах боломж нээгдлээ

Нийтлэлийн хураангуй:

  • Юнителийн хэрэглэгчид 2021 онд TomYo апптай холбоотой олон урамшууллыг эдлэх боломжтой
  • TomYo 2021 онд илүү хүртээмжтэй, үр дүн бүхий контент, технологийн шийдлүүдийг санал болгоно
  • TomYo апп дээр “Хөтөлбөр” хэмээх системтэй мэдлэг олгоход чиглэсэн функц орж ирсэн.

TomYo нь 2020 оны 4 сараас эхэлж Монголын нийт залуус, ард иргэдэд тулгамдсан боловсролын тэгш бус, хүртээмжгүй байдлыг арилгахыг зорьж ажиллаж байгаа юм. Тэр ч утгаараа бид залуусын мэдлэг боловсролыг дараагийн түвшинд хүргэхэд чиглэсэн олон төсөл хөтөлбөрүүдийг зарлаж, хэрэгжүүлсэн. 🤯 Харин 2021 оны хувьд бид залуусын боловсролд хөрөнгө оруулах илүү үр дүнтэй, өндөр нөлөө бүхий ажлуудыг төлөвлөж байна. Тэгвэл эдгээр төлөвлөгөөт ажлуудын зөвхөн эхлэл нь өнгөрсөн 2-р сарын 18-нд зарлагдсан Юнителийн хэрэглэгчдэд олгох урамшуулал байлаа.

Одоогийн байдлаар энэхүү төслийн хүрээнд Юнителийн хэрэглэгчид TomYo аппын “Хөтөлбөр” хэсгээс өөрийн зорилгод нийцсэн хүссэн нэг хөтөлбөртөө ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ хамрагдах урамшууллыг эдлэх боломжтой. Харин цаашид гарах онцгой бэлгүүдийг одоогоор нууцлах нь зүйтэй байх.

Урамшуулалд хамрагдах:

  1. Та TomYo аппаа татна (Энд дар)
  2. Өөрийн Google эсвэл Facebook гэх мэт дурын хаягаар нэвтэрнэ
  3. Дугаар асуух хэсэгт өөрийн Юнителийн дугаарыг бүртгүүлнэ
  4. “WORLD” гэсэн хэсгийг сонгоно
  5. Хамгийн дээр харагдаж буй “Хөтөлбөр” хэсгээс дурын нэг хөтөлбөрөө сонгоод үзнэ.

😋 Хөтөлбөр хэсгийн тухай

Бид өнгөрсөн 1-р сарын сүүлээс эхэлж TomYo апп дээр хөтөлбөр хэмээх шинэ функцийг хэрэглэгчид дээ танилцуулсан. Энэхүү функцийн гол зорилго нь тодорхой түвшин/чиглэл-ийн мэдлэгийг илүү системтэй, мэргэжлийн багш, сургалтын төвийн зөвлөгөөний дагуу хэрэглэгчдэд өгөх явдал юм.

Одоогийн байдлаар бид Англи, Хятад, Япон, Солонгос хэлний анхан шатны хөтөлбөрүүдийг зарласан байгаа. Мөн хэрхэн эсээ бичих, АНУ-д сурч, амьдрах, АНУ-ын томоохон тэтгэлэгт тэнцэх (АНУ-ын элчин сайдын яамтай хамтарсан) зэрэг онцлох сургалтуудад хамрагдах боломжийг бүрдүүлсэн. Тиймээс та яг одоо аппаа татаад өөрт олдсон боломжоо ашиглаарай.


Яг одоо TomYo аппын хөтөлбөр хэсгээс өөрийн хүссэн хөтөлбөрөө аваарай.

Share
error: Энэхүү контент хамгаалагдсан!