Өнөөдөр:2021-07-31

TomYo Creator Academy #1 элсэлт эхэллээ

Хэрвээ та Facebook, YouTube, Medium, Tik Tok, Instagram зэрэг платформууд дээр видео контент тэр дундаа боловсролын чиглэлийн видео контент бүтээдэг бол та яг зөв газраа иржээ.

Монголын боловсролын хамгийн том платформ болох TomYo-ийн зүгээс контент бүтээгчдээ хөгжүүлэх, орлогын үүсвэрийг нь нэмэгдүүлэх зорилгоор энэхүү академийг эхлүүлж байна.

Ямар давуу талтай вэ?

Энэхүү академиар контент бүтээгч танд шаардлагатай ур чадвар, мэдээллүүдийг өгөхөөс гадна 100 мянган хэрэглэгчтэй TomYo апп дээр өөрийн хичээлээ байршуулах цаашлаад сошиал медиа дээрх 200,000 мянган дагагчид хүрэх боломжийг олгож байгаа юм.

Хөтөлбөр

Энэхүү академи нь үндсэн гурван хэсгээс бүрдэнэ.

  1. Бүртгэл: 1/12-1/17
  2. Сургалт: 1/17-1/26 
  3. Төгсөлт: 1/27

Бүртгүүлэхэд тавигдах шаардлага

Мэдээж юуны өмнө та боловсролын контент бүтээх чин хүсэлтэй байхаас гадна өмнө нь бүтээж үзэж байсан бол давуу тал болно.

  1. Ямар нэг сэдвийг бусдад заах түвшний мэдлэгтэй байх. Жишээ: Англи хэл эзэших, TOPIK шалгалтад бэлдэх, Польшийн Засгийн газрын тэтгэлэг авах, хөгжмийн зэмсэг тоглох, програм бичих, хувцас оёх…
  2. Видеогоо монтажлах, засварлах, график нэмэхэд ашиглах компьютер, программтай байх. Энэ удаагийн элсэлт КОВИД-19 халдвараас хамааран 100 хувь цахимаар явагдах тул хувьдаа тоног төхөөрөмжтэй байхыг шаардана.
  3. TomYo апп дээр видео хичээл оруулах боломжтой байх.

Сургалтын агуулга

  1. Видео контент бүтэх үйл явц
  2. Premiere Pro анхан шатны мэдлэг
  3. Контент бүтээх шат #1: Зураг авалт, текст, график нэмэх
  4. Контент бүтээх шат #2: PPT бэлдэх, эцсийн видео гаргах
  5. Контент дээр зөвлөгөө өгөх

Төгсөлт

Төгсөлтийн үеэр академиа амжилттай төгсөж байгаа залуусын хичээлийг TomYo апп дээр байршуулж, verified хаягтай болгохын зэрэгцээ сертефикат олгоно.

Бүртгэл

Бүртгэлийг энэ холбоосоор 1/17 хүртэл хүлээн авах бөгөөд шалгаруулж авах контент бүтээгчийн тоо хязгаартай болно. Академид шалгарсан залууст 1/18-нд и-мэйлээр мэдэгдэнэ.

Төлбөр

Энэхүү академи нь ашгийн бус бөгөөд хураамж болох 20,000 төгрөг нь үйл ажиллагааны зардалд зарцуулагдана.


Хэрэв танд TomYo Creator Academy-тай холбоотой санал хүсэлт байвал 88998381 болон munkhbaatar@tomyo.mn и-мэйлээр холбогдоорой.

Share
error: Энэхүү контент хамгаалагдсан!