Өнөөдөр:2022-05-23

Өндөр цалинтай ажиллахыг хүсвэл эдгээр чадварт суралц

Цар тахалтай холбоотой Дэлхийн төдийгүй Монголын томоохон компаниуд зарим ажлын байранд хүн биш технологи ашиглах нь илүү үр дүнтэй гэдгийг ухаарч эхэлж байгаа нь ойлгомжтой. Тэгвэл та ирээдүйд амжилттай, ажилтай байхыг хүсвэл дараах чадваруудыг эзэмшихэд анхаарлаа хандуулаарай.

Товчхондоо
  • Ажил олгогчид шүүмжлэлт сэтгэлгээ болон асуудал шийдвэрлэх чадвартай хүнийг түлхүү хайна
  • Ирээдүйд стресстэй нөхцөлд ажиллах, идэвхтэй суралцах, хувийн менежмент зэрэг чадварууд хэрэг болно
  • Нийт ажиллах хүчний заавал эзэмших ёстой чадваруудын ихэнх нь технологитой холбогдоно

Дэлхийн эдийн засгийн форумаас (World Economic Forum) гаргасан мэдээллээр 2025 онд одоо байгаа нийт ажиллах хүчний 50 хувь нь өөр ур чадварыг эзэмшиж байж ажлын байрандаа үлдэх аж.

Та энд дарж салбар бүрийн шилдгүүдийн ур чадвараас суралцаарай.

Ирээдүйд их мөнгө олж өгөх ур чадварууд
  1. Код бичих
  2. Технологийг ашиглах, удирдах
  3. Цогц асуудал шийдвэрлэх (бүтээгдэхүүн борлуулах, бичих, зураг, видео янзлах, хүнтэй ярилцах гэх мэт жижиг чадварууд үүнд их хэрэг болно)
  4. Томоохон дата дээр дүн шинжилгээ хийх
  5. Идэвхтэй сурч, хөгжих
  6. Шүүмжлэлт сэтгэлгээ (аливаа зүйлийг баримттайгаар няцааж, илүү сайн үр дүнд хүргэх)
  7. Хувийн менежмент (цаг төлөвлөлт, хариуцлага үүрэх)
  8. Интернет, сошиал медиаг ашиглах (сошиал нөлөөлөл)
  9. Шинийг санаачлах (уламжлалт хэв маягаас салсан сэтгэлгээтэй байх)
  10. Стресстэй нөхцөлд ажиллах

Өнөөдрийн байдлаар энэ бүх ур чадварууд өөр, өөр салбарт хамаарах ч ирээдүйд нэг хүнээс шаардагдана. Тэр ч утгаараа сүүлийн үеийн Монгол компаниуд ажилтан авахдаа нэг салбарын мэдлэгтэй бус олон асуудлыг шийдвэрлэх чадвартай цогц хүнийг хайгаад эхэлжээ. 

Мэдээж олон чадвар сурах нь танд ачаалалтай. Тиймээс ажил олгогч нар стресстэй нөхцөлд бэлэн эсэхийг түлхүү шалгадаг гэнэ шүү.

Бид удахгүй ажлын байр цаашлаад гэртээ хүртэл шинэ технологи, төхөөрөмжүүдийг ашиглах шаардлагатай нүүр тулна. Үүнд одооноос л бэлдэх хэрэгтэй. Судлаачдын хэлж байгаагаар танд интернет, сошиал медиаг ашиглах, дүн шинжилгээ хийх зэрэг бусад жижиг чадваруудыг сурахад 1-3 сар, харин код бичих зэрэг технологитой холбоотой хүнд чадваруудыг сурахад 4-5 сарын хугацаа шаардлагатай гэнэ. Иймд хойшлуулахгүйгээр, өнөөдрөөс эхлэн ирээдүйн өрсөлдөөнд өөрийгөө бэлдээрэй.


Share
error: Энэхүү контент хамгаалагдсан!