Танилц: Энэтхэг улсын топ их сургуулиуд

Орчин цагт Монгол улсын гадаад харилцаа холбоо өргөжиж, сайжрахын хэрээр Монгол залуус дэлхийн шилдэг их, дээд сургуульд тэтгэлэгтэйгээр суралцах нөхцөл, боломж нэмэгдсээр байна. Тэр ч утгаараа энэ удаад Монгол залуусын ихээр суралцдаг Энэтхэг улсын шилдэг их сургуулиудын талаарх нийтлэлээ хүргэж байна.

Хэрэв та эзэмшихийг хүссэн мэргэжлийн чиглэлээрээ Дэлхийд тэргүүлэгч боловсролыг олгодог сургуулиудыг судалж эхэлсэн бол TomYo танд туслах болно.

10. Indian Institute of Technology Guwahati (IITG)

2020 оны Энэтхэг улсын тэргүүлэх их сургуулиудын 10-р байрт IITG орсон байна. IITG нь Энэтхэг улсын 26 технологийн институтуудын нэг бөгөөд анх 1994 онд үүсгэн байгуулагджээ. Олон улсаас гаргадаг их сургуулиудын үнэлгээг тогтоох судалгаанд багш нарын нэр хүнд болон судалгааны ажлуудаараа өндөр оноог авдаг тус сургуульд одоогоор 5800 гаруй оюутан суралцаж байгаа аж. Мөн Дэлхийд 491-т жагсдаг бөгөөд 285 га талбайг эзэлсэн, голтой ойр, Гувахати хотын төвд байрлалтай кампустай гэдгээрээ онцлог билээ. Хэрэв та хямд өртгөөр хамгийн боломжийн шинжлэх ухаан, технологийн чиглэлийн чанартай боловсрол эзэмшихийг хүсэж байвал IITG-г сонирхоод үзээрэй.

Source: Musafircab

9. Indian Institute of Technology Roorkee (IITR)

1847 онд үүсгэн байгуулагдсан IITR нь Азийн хамгийн эртний шинжлэх ухаан, технологийн их сургуулиудын нэг бөгөөд анх барилгын коллежийн зарчмаар үйл ажиллагаагаа явуулж 2001 онд одоогийн байгаа статустай болсон байна. Уг сургууль нь тивдээ эрдэм шинжилгээний ажил, төгсөгчдийн нэр хүнд болон докторын зэргийн сургалтын хөтөлбөрөөрөө алдартай билээ. Хэрэв та дээр дурдсанчлан инженерийн чиглэлээр магистр, докторын түвшинд хамгийн хямд өртгөөр дэлхийн боловсролыг эзэмшихийг хүсвэл IITR-г судлаад үзэхийг зөвлөе.

IIT Roorkee: Called To Serve
Source: Live History India

8. University of Hyderabad

Анх 1947 онд байгуулагдсан University of Hyderabad нь Энэтхэг улсын бусад их сургуулиудтай харьцуулахад харьцангуй залуудаа орох билээ. 2015 онд Энэтхэг улсын Ерөнхийлөгчийн зүгээс тус сургуульд “Энэтхэг улсын төвийн бүсийн хамгийн шилдэг их сургууль” гэх шагналыг гардуулж байсан аж. Одоогийн байдлаар Дэлхийд 600-650-ийн хооронд жагсдаг тус сургуульд нийт 5100 гаруй оюутан, 410 мэргэжлийн багш нар ажиллаж байгаа юм. 

Hyderabad University (UoH) Admission 2020: Registration(Starts ...

7. University of Delhi

University of Delhi нь 1922 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд одоогийн байдлаар 132,000 гаруй оюутанг бэлтгэж байгаагаараа Дэлхийн хамгийн том их сургуулиудын нэгт тооцогддог билээ. Уг сургууль нь Энэтхэг улсын өмнөд болон хойд хэсэг тус тус нэг кампустай бөгөөд 77 коллеж, 16 факультеттай аж. Одоогоор Дэлхийд 474-т жагсаж байгаа бөгөөд Энэтхэгт анагаахын шинжлэх ухаан, эдийн засаг, физикийн чиглэлээр суралцах зорилготой залуус сонирхож үзээрэй.

DU SOL Online Classes begins- Microsoft Teams' account details at ...

6. Indian Institute of Technology Kanpur (IITK)

Энэ удаагийн Энэтхэг улсын шилдэг 10 их сургуулийн 6-р байрт IITK орсон байна. Анх 1959 онд үүсгэн байгуулагдсан уг сургуульд одоогийн байдлаар бакалаврын түвшний 3938 оюутан суралцаж байгаа аж. Өмнө дурдсан технологийн сургуулиудтай адил судалгааны ажил болон докторын түвшний оюутнуудын чадавхаараа олон улсын шинжээчдээс өндөр оноо авч байжээ.

Quantity over quality? Modi govt wants IITs to bring down ...
Source: DNA India

5. Indian Institute of Technology Kharagpur (IITKGP)

Хэрэв та ажигласан бол Энэтхэг улсад маш олон шинжлэх ухаан, технологийн их сургуулиуд болон боловсролын байгууллагууд байдаг. Тэдгээр байгууллагууд нь ч мөн чанартай боловсролыг өгдөг гэдгээрээ алдартай. Харин IITKGP-ийн хувьд 5-р байрт багтсан нь энэ их сургуулийн нэр хүндийг хангалттай илтгэж байгаа юм. Уг сургууль нь анх 1951 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд одоогийн байдлаар Дэлхийд 281-т жагсаж байгаа нь олон улсын залуусыг татах нь ойлгомжтой билээ.

IIT Kharagpur Ties Up With University Of Auckland To Offer Joint ...

4. Indian Institute of Technology Madras (IITM)

IITM-ын хувьд 2020 онд улсдаа хэдий нэг байраар хойш ухарсан ч гэсэн ажил олгогчдын сэтгэл ханамж, докторын зэргийн шалгуур үзүүлэлтээрээ өндөр оноо авч Дэлхийд 271-т жагсжээ. Анх 1959 онд үйл ажиллагаагаа эхэлсэн тус сургууль одоогоор 8000 гаруй оюутан, 16 тэнхимийн 550 гаруй багштай юм.

How World-Class Institutes Leaned in to Innovate Healthcare ...

3. Indian Institute of Technology Delhi (IITD)

Дэлхийд 182-т жагсдаг IITD-гийн хувьд ажил олгогчдын сэтгэл ханамж, гадаад орны оюутнууд руу чиглэсэн хөтөлбөр, төгсөгчдийн ажил эрхлэлтийн түвшин зэрэг суурь үзүүлэлтүүдээс өндөр оноо авч Энэтхэг улсын шилдэг гурван их сургуулийн нэгээр тодорсон байна.

Уг сургууль нь анх 1961 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд өдгөө олон улсын залуус руу чиглэсэн маш олон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг гэдгээрээ онцлогтой билээ. Тэр ч утгаараа сургуулийнхаа нийт элсэгчдийн 30 хувийг олон улсын залуусаар бүрдүүлдэг гэнэ.

IIT Delhi Files 150 Patents in 2019, Highest Ever in a Year ...

2. Indian Institute of Science (IISC)

IISC-ийн хувьд Дэлхийд 184-р байранд эрэмбэлэгдсэн хэдий багш ажилчдын эрдэм шинжилгээний ажил, томоохон төсөл хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлсэн болохоор Энэтхэг улсын хоёр дахь шилдэг их сургуулиар тодорсон байна. Анх 1909 онд үүсгэн байгуулагдсан тус сургууль нь Энэтхэгийн Бангалор хотод байрладаг билээ. Одоогоор нийт 4000 гаруй оюутнууд IISC-д суралцдаг аж.

IISc makes it to top 100 in Times Higher Education ranking - The ...

1. Indian Institute of Technology Bombay (IITB)

Indian Institute of Technology Bombay нь Энэтхэг улсын Мумбай хотод байрладаг бөгөөд 10,000 гаруй оюутантай Энэтхэгийн хамгийн шилдэг их сургууль юм. Одоогийн байдлаар Дэлхийд 152-т жагсаж байгаа тус сургууль нь 1958 онд UNESCO-гын санхүүжилтээр байгуулагдаж байжээ. Үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн засгийн газрын дэмжлэгтэйгээр олон улсын залуус руу чиглэсэн томоохон хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд өдгөө шинжлэх ухаан, технологийн чиглэлээр бүх түвшинд суралцах сонирхолтой залуусын ихээр суралцдаг сургуулийн нэг болсон байна.

error: Энэхүү контент хамгаалагдсан!