Улаанбаатар хот дахь Япон хэлний сургалтын төвүүд

Энэ удаагийн нийтлэлээрээ Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг Япон хэлний таван сургалтын төвийг онцолж байна. Мөн TomYo аппаараа дамжуулан Япон хэлний бүх түвшний хичээл, ментор зөвлөгөө, тэтгэлэг, их сургуулиудын мэдээллийг авах боломжтой шүү.

GOEN Language Academy

GOEN сургалтын төв нь Япон хэлийг богино хугацаанд хялбар аргаар сурах тусгай боловсруулсан хөтөлбөрөөр сургалтаа явуулдаг бөгөөд 2018 оноос Япон хэлний түвшин тогтоох JLPT шалгалтыг албан ёсоор Монголд зохион байгуулж эхэлсэн байна. Япон хэлний дүрэм, ханз, яриа, кисо хэмээх ангиуддаа элсэлт авдаг. 

Давуу тал: GOEN сургалтын төв нь хичээлийн бус цагаар бие даан суралцах тав тухтай, тохилог анги танхимыг бүрдүүлсэн дотоод зохион байгуулалтаараа онцлог юм.

Та GOEN сургалтын төвийн хичээлүүдийг TomYo аппаас авах боломжтой шүү.

Үнийн хувьд:

  • Анхан шатны анги N5- 180,000 төг 
  • Анхан шатны анги N4- 200,000 төг 
  • Дүрмийн анги N5/N4- 130,000 төг
  • Гарцаарчилсан сургалт- 300,000 төг
  • Ханзны анги- 100,000 төг (5 өдөр)

Хаяг: БЗД, Бөхийн Өргөөний урд “Наран Ундраа Төв”, 3 давхарт 303 тоот;

Taiyo Bridge International

Уг сургалтын төвийн бэлтгэх курс нь Япон улсын хэлний бэлтгэлд суралцагчид болон түвшин тогтоох шалгалтад бэлтгэж байгаа анхлан суралцагчдад  Япон хэлний мэдлэгийг системтэйгээр дээшлүүлэх, шалгалтад өндөр оноо авахад чиглэгдсэн аж. Хичээл долоо хоногийн таван өдөр, өдөрт 2 цагаар 4 сарын хугацаатай орно. Дүрэм, унших, сонсгол, ханз үг гээд бүх чадварт тэнцүү бэлтгэнэ.

Давуу тал: Сургалтын хөтөлбөр нь Япон улсын хэлний бэлтгэл сургуулиудад хүлээн зөвшөөрөгдсөн Минна но нихонго сурах бичгийн дасгал болон сонсох CD-ээр Монгол хэлтэй Япон багш заадгаараа онцлог гэнэ.

Үнийн хувьд: 

  • 1 сарын төлбөр- 180,000 төг

Хаяг: Баруун 4-н зам, экстра орос худалдааны төвийн хажууд, Таiyo Япон хэлний сургалтын төв;

Монгол Японы Хүний Нөөцийн Хөгжлийн Төв

Энэхүү сургалтын төв нь хэл ба соёлоор дамжуулан сонсох, ярих, унших, бичих зэрэг үндсэн чадварыг цогцоор нь хөгжүүлэхийн зэрэгцээ сургалтын явцад зохиогддог “Япон соёлын танилцуулах хичээл”-ээр Японы соёлтой танилцах боломжийг олгодог. Та өөрийнхөө суралцах боломжтой түвшний дэлгэрэнгүй мэдээллийг эндээс аваарай.

Давуу тал: Cурлагын дүнгээр манлайлсан суралцагчийг шалгаруулан 2 долоо хоногийн хугацаагаар Япон улсад аялуулж, Осака дахь Япон сангийн олон улсын төвд дадлага хийх боломжийг олгодог. 

Үнийн хувьд:

  • А1- А2 түвшин- 394,000 төг
  • А2- В1 түвшин- 293,000 төг

Хаяг: Улаанбаатар, Монгол-Японы Төвийн байр;

Монгол Японы Залуучуудын Хамтын Ажиллагааг Дэмжих Төв- Асахи 

Бүх түвшний ангиуд долоо хоногт дөрвөн удаа 2 цаг 30 минутаар хичээллэдэг. Мөн хичээлээс гадна япон соёлын хичээлүүд ордог тул япон улсад суралцахыг хүссэн хүмүүст өгөөжтэй байж болох юм. 

Давуу тал: Анхан шатаас ахисан дунд шат хүртэлх ангиуд, Япон хэлний түвшин тогтоох шалгалтын N5,N4,N3,N2,N1 түвшинд бэлтгэх сургалт, Япон хэлний түвшин тогтоох шалгалт J.TEST E-F түвшинд бэлтгэх сургалт, 100% Япон багштай бататгал анги гээд бүхий л шатны ангиуддаа элсэлт авдаг тул хүссэн ангиа сонгон суралцах боломжтой. 

Үнийн хувьд: 

  • Бүх шатны 1 сарын сургалтын төлбөр 150,000 төгрөг

Хаяг: Урт цагааны баруун талд байрлах Их Найман шарга төвийн Голомт банктай хаалга 9 давхар 906 тоот

“Дэлхийн зууч” боловсролын төв

Япон хэлний анхан, дунд, гүнзгий шатны ганцаарчилсан болон танхимын, эрчимжүүлсэн хөтөлбөртэй сургалтуудыг явуулдаг. Өдөрт 2 цагаар хичээллэх бөгөөд анхан, дунд, гүнзгий шатны унших, сонсох, дүрмийн хичээлүүдийг хослуулан заадаг байна. 

Давуу тал: Анги дүүргэлт 6-9 хүн байдаг учир багштайгаа ойр харилцан, хичээлээ илүү ойлгох давуу талтай. Орчны хувьд тохилог, хотын төвд тул давуу талтай юм. 

Үнийн хувьд:

  • Танхимын сургалт- 160,000 төг- 320,000 төг 
  • Ганцаарчилсан сургалт- 320,000 төг- 450,000 төг

Хаяг: Сүхбаатар дүүрэг, Энх тайвны өргөн чөлөө, “UBH Center”, 16 давхарт, 1606 тоот


Хятад хэлний бүх шатны хичээл, их сургууль, тэтгэлгийн мэдээллийг TomYo аппаас авах боломжтой боллоо.

Share
error: Энэхүү контент хамгаалагдсан!